Хоёр автомашин мөргөж ослын газрыг санаатай орхин зугатаасан жолоочийг өчигдөр илрүүлэн баривчилсан тухай Тээврийн цагдаагийн алба мэдээлэв.
Тодруулбал, өчигдөр 23 цагийн орчимд Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын уулзварт "Toyota Сorolla” загварын тээврийн хэрэгсэл "Toyota Prius” загварын хоёр автомашин мөргөсөн ноцтой осол гаргажээ. Улмаар буруутай этгээд ослыг орхин зугатаасныг ТЦА-ны алба хаагчид Хан-Уул дүүргийн нутгаас шуурхай илрүүлж баривчилжээ.
Иймд зам тээврийн осол гаргасан жолоочид ослын газрыг орхин зугатаахгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна.