Зил-130” маркын автомашины чиргүүлийн холбоос салгаж байгаад чиргүүл машины хооронд хавчуулагдан нас барсан хэрэг гарчээ.
Уг хэрэг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг дэвсгэрт болсон байна. Талийгаач нь 34 настай, эрэгтэй С нь өчигдөр буюу 2 дугаар сарын 10-ны өдрийн 21:20 цагийн үед "Зил-130” маркын автомашинаас чиргүүл салгах үед чиргүүл нь өнхөрч хавчуулагдан нас барсан байна.
Иймд мэргэжлийн байгууллагуудаас иргэдийг анхаарал болгоомжтой, аваар осолгүйн байдлыг сайн шалгаж байхыг анхааруулж байна.