• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

“Түлш олдохгүй цаасан хайрцаг түлж байна”

2020/02/19
 
Сүүлийн үед сайжруулсан шахмал түлш олдохгүй байгаа тухай иргэд гомдоллох болсон. Харин албаныхан "Тавантолгой түлш" компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Одоогийн нөөцөөр иргэдээ дөрөвдүгээр сарыг дуустал түлшээр хангаж чадна” гэдэг тайлбарыг өгөөд буй. Бодит байдал дээр сайжруулсан шахмал түлшний хомсдол үүсч байгаа эсэх, түлшний нөөц, тээвэрлэлтэд ямар хүндрэл бэрхшээл гарч байгаа талаар сурвалжиллаа
"МАШИНТАЙГАА НЭГ ЦАГ ДУГААРЛАСАН Ч ТҮЛШЭЭ АВЧ ЧАДСАНГҮЙ”
Зам дагуух түлшний цэгээс түлш худалдан авахаар тав, зургаан машин цуварч, дугаарлажээ. Дугаарлан зогссон нэг жолооч "Энэ хүмүүс сайжруулсан шахмал түлш худалдан авахаар удаан хүлээж, зогслоо. Одоо байгаа түлшийг нь худалдан авах гээд гуйгаад л зогсч байна. Ядаж нэг шуудай шахмал түлш өгөөч. Гэртээ түлэх түлшгүй болоод байна” хэмээн бухимдангуй хэлэхэд борлуулагч эмэгтэй "Энэ хүн нэг картын эрхээрээ үлдсэн зургаан шуудай нүүрсийг маань худалдан авч байна. Өөр зарах шахмал түлш байхгүй. Та нар өөр цэгээс очиж аваарай” гэж хариулав.
Түүний үгийг сонссон настай өвөө "Бүгдээрээ зургаан шуудай түлшээ хуваагаад авъя. Би хоёр шуудай түлшээ авлаа. Маргааш хэдэн цагт сайжруулсан шахмал түлш нь ирэх бол” хэмээн борлуулагчаас лавлан асуулаа.
Зурагтын шинэ эцэст байрлах уг түлшний цэгт өчигдөр /2020.02.18/ долоон тонн сайжруулсан шахмал түлш ирсэн гэнэ. Өдрийн 14.00 цагийн орчимд түлшээ өөрсдөө савлан шуудайлж, иргэдэд зарж борлуулаад дуусч байгаа нь энэ ажээ. Төд удалгүй түлш борлуулах цэгийн дэргэдүүр түлш ачсан ачааны машин өнгөрөхөд дугаарлаж зогссон жолооч нар араас нь давхин явцгаасан юм.
"Би 11.00 цагаас хойш Дэнжийн 1000 болон Баянхошуу орчмоор сайжруулсан шахмал түлш хайгаад олсонгүй. Бараг нэг цагийн өмнө Зурагтын шинэ эцсийн буудал дахь түлшний цэгт машинтайгаа дугаарлаж, яг авах болсон чинь түлш нь дуусчихлаа. Яагаад ингэж түлш хомсдож, худалдаалахгүй байгааг ойлгохгүй байна” гэдгийг иргэн Э.Нэргүй хэлж байлаа.
"ЦААНААСАА ИРГЭДЭД ХОЁР ШУУДАЙ ТҮЛШ ӨГӨӨРЭЙ ГЭЖ ХЭЛСЭН”
Баянхошуу дахь Хөтөлийн орчимд байрлах дараагийн цэгээр ороход нэг ч түлш байсангүй. Учрыг нь борлуулагчаас асуувал "Манай цэгт өнгөрсөн хоёр өдөр сайжруулсан шахмал түлш ирээгүй. Уг нь шахмал түлш дууссан даруйдаа захиалга өгсөн ч ирэхгүй байгаа. Өнөөдөр түлш ирэх байх. Бид түлшээ нэг удаа захиалахдаа 10 тонныг захиалдаг. Түлш захиалгаар ирсэн даруйдаа дуусчихдаг. Зарим машинтай иргэд нүүрс ачсан ачааны машин дагаж, давхисаар байгаад хүрээд ирдэг болсон” гэсэн юм.
Үргэлжлүүлэн дараагийн цэгт очиход бас л сайжруулсан шахмал түлш дуусч, хашаанд нь түлээний мод өрөөстэй харагдав. Зарим иргэд "Сайжруулсан шахмал түлш хэзээ ирэх вэ?" хэмээн асууж, хоосон тэргээ түрээд буцаж байлаа.
"Сүүлийн үед "Тавантолгой түлш” үйлдвэр иргэдийн түлшний хэрэглээг хангаж чадахгүй байна. Манай цэг дээр өнөө өглөө 40 тонн сайжруулсан шахмал түлш ирээд л өдрийн тал бололгүй дуусчихлаа. Үүний улмаас иргэд хэл ам их хийж байна. Өдөр болгон хамгийн багадаа 30 тонн сайжруулсан шахмал түлш захиалан авч байгаа. Тэгээд байхад л иргэдэд түлш хүрэлцэхгүй байна. Манай цэг ойрын өдрүүдэд нэг хүнд хоёр шуудай түлш л өгдөг болсон. Цаанаасаа бас нэг хүнд хоёр шуудай түлш өг гэж байгаа. Түлш захиалаад ч ирэхгүй болохоор бид ажлаасаа буух гэж байна” хэмээн борлуулагч залуу /нэрээ хэлэхийг хүссэнгүй / ууртай хариуллаа.
"ТҮЛШ ОЛДОХГҮЙ АРГАА БАРААД ЦААСАН ХАЙРЦАГ ТҮЛЖ БАЙНА”
Дараагийн очсон цэгт шинээр түлш буулгаж байв. Иргэд карт, мөнгөө барьчихсан "Зургаан шуудай түлш авъя”, "Хоёрыг авъя” хэмээн борлуулагч эмэгтэйд хэлж байлаа.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны иргэн А.Сарангэрэл "Нэг айлд хоёр шуудай түлш өгч байна. Би өөрийнхөө гэрт хоёрыг, хүүгийндээ хоёр шуудай түлш авах гээд зогсч байна. Яагаад илүү түлш өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Ойр орчмын цэгүүдээр түлш авах гээд очхоор дууссан байх юм” гэв.
"Би одоо зургаан шуудай түлш авах гээд зогсч байна. Унаа тэрэг байхгүй болохоор гэр лүүгээ 5000 төгрөгөөр түлшээ ачуулж, хүргүүлдэг юм. Заримдаа долоо хоногтоо ч зургаан түлш нь хүрэлцэхгүй юм. Манай хүүхдүүд 100 айлаас наашаа зам дагуух өөр цэгүүдээр түлш хайгаад явсан дууссан гээд ажиллахгүй байна гэсэн. Манайх урьд шөнө ямар ч галгүй хонолоо. Гадуур түлш олдохгүй бид аргаа бараад цаасан хайрцаг түлж байна” хэмээн ахмад настан Ч.Нямжав гуай учирлалаа.
"Манай цэг дээр өдөрт 15-20 тонн сайжруулсан шахмал түлш ирж байгаа. Гэвч иргэдэд хүрэлцэхгүй байна. Бид аргаа бараад хүмүүст хоёр шуудай л түлш өгдөг болсон. Иргэдийн зүгээс маш их бухимдаж байна. Цаанаасаа биднийг "Иргэдэд хоёр шуудайг өг” гэж утсаар байнга хянаж байгаа. Сая манайд таван тонн түлш ирээд нэг цаг ч болоогүй байхад дуусчихлаа. Өдөрт ихдээ 15-20 тонн ирэхэд гурав, дөрвөн цаг л болж байна. Хүмүүсийн хувьд илүү түлш аваагүй. Авдаг тоогоороо л түлшээ худалдан авч байгаа” гэж борлуулагч О.Орхон тайлбарласан юм.
"БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫН ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН НӨӨЦ БЭЛЭН БАЙНА”
"Тавантолгой түлш” компанийн хувьд өдөрт 500-550 удаагийн түлшний ачилтыг хийдэг бөгөөд цэгийн захиалгууд харьцангуй багасч байна гэдэг мэдээллийг өгсөн юм. Мөн сар шинийн баяраар онцгой горимд шилжин ажиллах төлөвлөгөөг гаргаж, ажлаа зохион байгуулж байгаа гэлээ.  Сар шинийн баярын өдрүүдэд хэчнээн цэг ямар цагийн хуваариар ажиллах вэ гэдгийг нэгтгэн, нийслэл болон дүүргүүдийн шуурхай штабуудад хүргүүлэх гэнэ.
Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа "Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэл, борлуулалт, түгээлтийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэлийн тоо багассан тохиолдол байхгүй. Өдөрт дунджаар 3000-3500 тонн шахмал түлшийг таван үйлдвэрийн 13 шугамаар үйлдвэрлэж, борлуулалтын цэгүүдэд түгээж байна. Сүүлийн өдрүүдэд үүсч буй түлшний хомсдол нь тун удахгүй болох сар шинийн баяр, хичээл сургууль түр хугацаанд хөл хорионд орсон, нийгмийн халамж болон НӨАТ-ын буцаан олголт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна. Өмнө нь сайжруулсан шахмал түлшний борлуулалтад зөвхөн цаг агаарын нөхцөл байдал шууд нөлөөлдөг байсан. Иргэдийн дунд сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч бодисын нөөцөөс шалтгаалан хомсдол үүснэ гэх болгоомжлол байна. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. Иргэдийн хувьд өрхийнхөө хэрэгцээндээ тулгуурлаж, түлшээ олноор нөөцлөхгүйгээр худалдан авалт хийгээрэй. Сайжруулсан шахмал түлшийг хавар цагт олноор нөөцлөх хэрэггүй” гэв.
Тэрбээр мөн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох барьцалдуулагч бодисын талаар мэдээлэл өгөхдөө "Аливаа үйлдвэрлэгч түүхий эдээ тодорхой графикийн дагуу татдаг. Бүтэн жилийнхээ түүхий эдийн нөөцийг татах шаардлагагүй. Энэ нь эдийн засгийн болон агуулах савны хувьд ч боломжгүй шүү дээ. Бидэнд одоогоор сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч бодисын хоёр долоо хоногийн нөөц бэлэн байна. Хэдийгээр Монгол Улс шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Гэхдээ хилээр ачаа тээвэр, үйлдвэрлэлийн нэн шаардлагатай байгаа чухал түүхий эд, материалыг саадгүй нэвтрүүлж байгаа. Үүний дагуу БНХАУ-аас түүхий эдээ татан авч байгаа. Мөн ОХУ-ын Новосибирскээс барьцалдуулагч бодис маань татан авах гэж байна.
Өнгөрсөн намар нийслэлд нийт 400 цэгтэй гэрээ байгуулан ажиллаж эхлээд байсан бол өнөөдрийн байдлаар 370 цэгээр сайжруулсан шахмал түлшийг иргэдэд түгээж байгаа аж. Үлдсэн 30 цэг нь тодорхой хэмжээний өр төлбөртэй, сайн дураараа цэг ажлуулахаа больсон гэдэг шалтгаанаар үйл ажиллагааг зогсоосон. Урин дулааны улирал ирж байгаа учраас цаашдаа эдгээр цэгийн тоо буурах хандлагатай байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
NEWS.MN

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

“Эко дүүрэг-утаагүй орчин” сайн үйлсийн аянд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдсээр

2019/11/14

Сайжруулсан түлшийг гадаадын гурван лабораториос стандарт хангасан гэж дүгнэжээ

2019/11/02

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлсэн хариу иржээ

2019/10/30

Сайжруулсан шахмал түлшийг ОХУ-д шинжлүүлхэд стандартын шаардлага хангаж буй нь тогтоогджээ

2019/10/30

ОХУ-ын лабораторид шинжлүүлсэн сайжруулсан түлш стандартын шаардлага хангажээ

2019/10/28
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola