Хятадад дэгдсэн шинэ вирусийн улмаас Apple компанийн үйлдвэрлэл удааширч, эрэлт буурчээ. Тиймээс гуравдугаар сард дуусах улирлын орлогын төлөвлөгөө нь тасалдах шинжтэй боллоо. Тус компанийн орлогын үндсэн хэсгийг бүрдүүлдэг iPhone утасны борлуулалт саарсан нь үйлдвэрлэлийн өсөлт таамгаас доогуур байгаатай холбоотой гэж тооцжээ. Apple-аас гаргасан мэдэгдэлд "Бид ажиллагаагаа сэргээж байгаа боловч хэвийн байдалд орох үйл явц санаснаас удааширч байна” гэжээ. Үүнээс гадна Хятадад дэлгүүрүүд хаагдсан буюу богино цагаар ажиллаж буй тул iPhone-ий эрэлт буурахад нөлөөлөв. Apple ирэх сард дуусах санхүүгийн хоёрдугаар улиралд 63-67 тэрбум ам.долларын орлоготой байхаар төлөвлөсөн. Компани энэ сарын 10-нд Хятад дахь үйлдвэрүүдийнхээ ажлыг гаруй хүний амийг аваад буй хорт вирусийн дэгдэлт намжихгүй байгаа учир үйлдвэрлэгчид дахин нээхийг яарахгүй байна. Apple-ийн ажиллагаанд олон жил үнэлгээ хийж байгаа шинжээч Жене Мюнстер "Хятадад байрших хоёр иртэй сэлэм юм. Эднийх Хятадад суурилсан ганц том компани учир сүүлийн жилүүдийн амжилт нь өвдөлт болон хувирч байна” хэмээв. Apple бол бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үндсэн хэсгийг Хятадад зориулдаг АНУ-ын технологийн ганц том компани. Үүний зэрэгцээ Facebook, Google, Amazon, Netflix компаниуд энд үйлчилгээгээ хязгаарлах буюу хаах арга хэмжээ авсан.
zgm.mn