Америкийн алдарт рэппэр Поп Смоке Холливүүд дахь гэртээ хулгайчийн дайралтад өртөж алуулсан хэрэг гарчээ.
Түүний гэрт малгайтай цамц өмссөн нэгэн этгээд өглөөний 4 цагийн орчимд нэвтрэн орж ирсэн бөгөөд рэппэрийг буудсан байна. Тэрбээр буудуулсныхаа дараа баруун Холливүүдийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэндээ амьсгал хураажээ.
Цагдаа нарын хэлж буйгаар Смокийн гэрт 2-6 сэжигтэн орсон байх магадлалтай ба нэг нь ямартай ч нүүрний баг зүүсэн байжээ.
20 настай рэппэр залуугийн үхлийн талаар дуулсан найз нөхөд, хамтран ажиллагсад болох Ники Минаж, 50 цент зэрэг уран бүтээлчид түүнд эмгэнэл илэрхийлж байгаа юм.