Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу "Ковид-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудад
Амны хаалт,
Комбинезон,
Нэг удаагийн халад,
Малгай,
Нүүрний хамгаалалт,
Хамгаалалтын нүдний шил,
Үзлэгийн бээлий
зэрэг 7 төрлийн нийт 47 600 ширхэг хамгаалах хэрэгслийг гардуулж өгчээ.
Эдгээр хамгаалах хэрэгслийг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-гаас "Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өгч буй ажээ.
Мөн ЖАЙКА-гийн Техникийн хамтын ажиллагааны "Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хандивлажээ. Уг төслийг Монгол Улсын хэмжээнд эмч, сувилагчдын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа аж.
Хамгаалах хэрэгсэл гардуулж өгөх үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки "Япон улсын Засгийн газраас ЖАЙКА-гаар дамжуулан шинэ коронавируст халдвараас хамгаалахын тулд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж буй Монгол Улсад дээрх зүйлсээр туламж үзүүлж байна. ХӨСҮТ-д ДЭМБ-аар дамжуулан 1200 оношлуур өгсөн бол нэмж 36 мянгыг өгөхөөр төлөвлөж байна. "Ковид-19” халдвартай тэмцэх нь нэг улсын асуудал биш. бөгөөд бусад улс орнууд хамтран ажиллах нь нэн чухал юм” гэжээ

Erennews.mn