Баян-Өлгий аймагт "Хүннү эйр" компанийн Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцоор энэ сарын 25-ны өдөр ирж тусгаарласан Вьетнам улсын дөрөв, Монгол Улсын нэг иргэний шинжилгээний хариу сөрөг буюу эрүүл гарчээ.
Энэ талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Т.Серикжан мэдээллээ.
Дээрх гадаадын дөрвөн иргэний нэг нь онгоцон дотор халуурч байсан тул аймгийн Шуурхай штабаас түүнийг ковид-19 вирусний сэжигтэй тохиолдол байж болзошгүй гэж үзэн хамт ирсэн хүмүүсийн хамт тусгаарлаад байсан юм.
Харин Монгол Улсын иргэнийг шинэ коронавирусний тархалт ихэсч буй БНСУ-аас ирсэн тул мөн тусгаарлах арга хэмжээ авсан ажээ.
Montsame.mn