Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт ажиллаж байна. Шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлж сар шинийн баяр тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан Мөрөн сумын хэмжээнд хөдөлгөөнт эргүүл болон нисдэг камераар эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэж байна.
Сар шинийн эхний хоёр өдөр хөдөлгөөн бага байсан боловч өнөөдрөөс нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Мөн постгүй газраар иргэд зорчиж байгаа учраас төрийн албан хаагчдыг хүч нэмэгдүүлэн ажиллах үүргийг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар комиссын дарга Л.Ганболд өглөө.
Тус аймгийн хэмжээнд нийт 72 пост 244 алба хаагч, үүнээс цагдаа 154, мэргэжлийн байгууллагын 90 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.