БНСУ-д очоод нас барсан 35 настай, иргэн О-гийн үхлийн шалтгааныг тус улсын эрүүл мэндийн байгууллагаас ирүүлжээ. Түүнийг шинэ коронавирусийн халдвар авсан хэмээн солонгосын хэвлэлүүдэд бичсэн байсан юм.
Манай улсын Элчин сайдын яаманд албан ёсоор ирүүлсэн уг эмнэлгийн дүгнэлтэд "Элэг бөөрний хавсарсан дутагдлаас шалтгаалсан хүндрэл гэж гарсан" гэжээ. БНСУ дахь Монголын Элчин сайдын яаманд албан ёсоор ирүүлсэн дүгнэлтийг хавсаргав.