Энэ оны эхээс авахуулан дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа коронавирусын халдвар авагчдын тоо өдөр ирэх тусам олон мянгаараа нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Энэхүү аюулд томоохон бренд компаниудын ажилчид ч өртөж байгаа тул зарим салбараа хаахад хүрээд байгаа ажээ.
Amazon.com Inc – Онлайн худалдааны сайтын Италийн Милан хот дахь салбарын 2 ажилтнаас уг вирус илэрсэн байна. Иймд компанийн зүгээс чухал шаардлагагүй бол ажилчиддаа гадаадын орнуудаар тэр ялангуяа халдварын голомтоор зорчихгүй байхыг анхааруулсан ба халдвар авсан 2 ажилтнаа хэрэгцээ шаардлагаар нь дэмжиж ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.
Nike – Спорт хувцас үйлдвэрлэгчдийн акул компанийн нидерланд улсад орших Европын төв захиргааны байр дахь нэгэн ажилтнаас ч мөн халдвар илэрсэн тул маш гүн цэвэрлэгээ, ариутгал хийх үүднээс байраа хааж байгааг мэдэгдсэн ба хэзээ нээх нь одоогоор тодорхойгүй байна.
Erennews.mn