Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа.
Тухайлбал, энэ сарын 3-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг нээхтэй холбогдуулан улсын чанартай авто замуудад зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигчийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 50 км тутамд хяналтын цэг байгуулж ажиллуулахаар боллоо.
Тус хяналтын цэгүүд дээр цагдаагийн алба хаагчдыг ажиллуулах юм байна. Мөн аймаг, сумын төвөөс гарч байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нараас асуумж авах, Өндөрхангай сумын Морьт, Зүүнхангай сумын Далантүрүү багт мэргэжлийн ангиудын алба хаагчдын бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллуулахаар боллоо.
Montsame.mn