Хонгконгийн Хөдөө аж ахуй, Загасны аж ахуй, Байгаль хамгаалах яамны (AFCD) хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр буюу 2020 оны 02-р сарын 28-ны өдөр гэрийн тэжээвэр нохойноос Коронавируст (COVID-19) халдвар илэрсэн талаар мэдэгдлээ.
2020 оны 02-р сарын 26-ны өдөр Хонгконгийн Эрүүл мэндийн яамнаас COVID-19 вирусийн халдвартай нохойг Байгаль хамгаалах яаманд (AFCD) хүлээлгэн өгснөөр тус яамны амьтан үржүүлэх байранд 14 хоног тусгаарлан хянаж байна (тус байранд өөр амьтан байхгүй). Тус нохойны ам, хамар, шулуун гэдэснээс сорьц авч, лабораторийн шинжилгээг хийсэн. Тус нохойд эмнэл зүйн тодорхой шинж тэмдэг илрээгүй бөгөөд нохойноос хүнд халддаг эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Одоогийн байдлаар Байгаль хамгаалах яаманд (AFCD) гэрийн тэжээвэр амьтдаас хүнд COVID-19 халдварын үүсгэгч халдварладаг гэсэн баталгаа байхгүй байна. Судлаачид тус нохойд хяналт шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна. Нохойг лабораторийн шинжилгээнд дахин хамруулж, халдваргүй болох нь батлагдсан тохиолдолд л эзэнд нь буцааж өгнө гэж мэдэгджээ.
Тус яамнаас хүн амын болон амьтны эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд ямар нэг гэрийн тэжээвэр амьтан COVID-19 вирусээр халдварласан болохыг тогтоовол тухайн амьтан болон харьцсан хүмүүсийг хорио цээрийн дэглэмд оруулахыг зөвлөж байна. Гэрийн тэжээвэр амьтдыг хорио цээрийн болон мал эмнэлгийн хяналтад хамруулах зорилгоор Хонконгийн Халдварт өвчин судлалын төвийн тогтоосон амьтан хадгалах газарт хүргэх болно. Шаардлагатай тохиолдолд COVID-19 вирусийг туршилт хийх зорилгоор дээж цуглуулна гэж мэдэгджээ.
Тус яамны төлөөлөгч гэрийн тэжээвэр амьтдын эздэд эрүүл ахуйг сайн сахихыг сануулж, амьтадтай харьцсаны дараа гараа савангаар угааж, халдваргүйжүүлэгч бодисоор халдваргүйжүүлж байх. Мөн гэрийн тэжээвэр амьтдын биед ямар нэгэн өөрчлөлт орсон тохиолдолд малын эмчид аль болох түргэн хандах хэрэгтэй гэж зөвлөжээ.
Эх сурвалж:
Agriculture, Fisheries and Conservation Department – Home – Publications and Press Releases – Press Releases Press Release. (n.d.). Retrieved February 28, 2020, from
https://www.afcd.gov.hk/english/publications/publications_press/pr2335.html