Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусний халдварыг "COVID-19" гэж нэрлэхээр болжээ. Уг нэршилд "corona, virus, disease" хэмээх үгийн эхний үсгүүдийг ашигласан бөгөөд 19 хэмээх тоо нь уг халдвар дэгдсэн оныг төлөөлж байгаа аж.
"Бид газар зүйн байршил, амьтан, хувь хүн, хэсэг бүлэг хүмүүст хамааралгүй нэр олох шаардлагатай байсан бөгөөд халдварын нэршлийг тодорхойлох нь буруу нэр /Уханий вирус г.м/ ашиглагдахаас сэргийлнэ" гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем мэдэгджээ.
"COVID-19" вирустэй тэмцэх асуудлаарх олон улсын мэргэжилтнүүдийн хоёр өдрийн уулзалт Швейцарын Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд магмар гарагт эхэлсэн юм.