БНХАУ-ын Хубэй мужид шинэ төрлийн "2019-nCoV” коронавирусээр халдварласан 2222 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа гэж мужийн эрүүл мэндийн хороо мэдээлжээ.
Эмч нарын мэдээлснээр, Хубэй мужид коронавирусний халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 2097-гоор нэмэгдэж, нийт тоо 31728, нас барсан хүний тоо 103-аар нэмэгдэж, 974 болсон байна.
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид 2019 оны 12 дугаар сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ мэдээлжээ. Уг өвчнийг үүсгэгч "2019-nCoV” коронавирус болохыг мэргэжилтнүүд тогтоосон юм. Шинэ коронавирусний халдварын тохиолдол БНХАУ-аас гадна 24 улсад илэрсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ДЭМБ олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан.