Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д шуурхай айлчлал хийж, тахал өвчин дэгдээд буй хүнд нөхцөл байдалд нь тусламж үзүүлэхээ илэрхийлсэн. Харин эх орондоо эргэж иргээд шинэ коронавирусийн халдвар тархсан бүс нутагт зорчсоны хувиар 14 хоногийн турш ажиглалтын дор тусгаарлагдаж буй.
Тэгвэл энэ үйл явдлын талаар Камбож улсын ерөнхий сайд Хун Сен өөрийн шүүмжлэлт байр суурийг олны өмнө хурлын илтгэл тавих үеэрээ илэрхийлсэн байна. Тодруулбал айлчлал хийж ирээд өөрийгөө тусгаарлах нь дипломат ёсонд нийцэхгүй хэмээжээ.
Тэрбээр, "Монголын ерөнхийлөгчийг Хятадад зорчиж ирчхээд тусгаарлалтад орсон үйлдэл зөв эсэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ мэдээг харсан даруйдаа би лав Хятад руу явахгүй байсан нь дээр юм байна гэж бодсон” гэж ярьсан байна.
Х.ЭРХЭС
Эх сурвалж: Fresh News Asia
Eguur.mn