Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос оройн 21 цагийн байдлаар 660 тээврийн хэрэгсэл 2445 зорчигч гарч, 544 тээврийн хэрэгсэл 2431 зорчигч нэвтрэн орсон байна.
Орон нутгийн хяналтын цэгүүдээр орж гарч буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор асуумж авч байна. Тус асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзэж байна. Тус аймаг дахь Цагдаагийн газраас хөдөлгөөнт эргүүл ажиллаж нийт 285 км замд хяналт шалгалтыг зохион байгуулж, хөдөлгөөний хурдыг тогтмол хянах хөдөлгөөнт эргүүл 24 цагаар ажиллаж байгаа ажээ.
Montsame.mn