Хөвсгөл аймгийн хэмжээнд 73044 толгой мал хорогджээ. Үүнээс адуу 3143, үхэр 5291, хонь 37011, ямаа 27599 толгой тус тус хорогдсон байна.
Хамгийн их хорогдол Жаргалант сум 38630, Галт 9084, Шинэ-Идэр 6010, Төмөрбулаг 5154, Рашаант 3031, Цэцэрлэг 2063, Их-Уул 2058, Тариалан 1359, Арбулаг 1301 толгой мал байна. Энэ нь нийт малын 1,2 хувь нь юм. Тус аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Цэцэрлэг суманд цас ихтэй өвөлжилт хүнд байна. Хамгийн хүнд бүх мал 100 хувь тэжээлд орсон Жаргалант сумын иргэдэд туслах хандивын үргэлжилж байна. Мөн аймгийн Онцгой комиссоос малчдад өвс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж тээврийн зардлыг аймгийн Онцгой комисс хариуцаж байгаа ажээ.
Эх сурвалж: Montsame.mn