Дорнодоос Хэнтий, Багануур, Улаанбаатар, Сүхбаатар аймаг хүрэх зам ачаалалтай байна.
Энэ сарын 3-ны өглөө улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн Онцгой комиссоос холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий хяналтын постыг үүрийн 04.00 цагт гаргажээ. Өглөө 06.00-09.00 цагийн хооронд ид ачаалалтай ажиллаж, 400 орчим тээврийн хэрэгслийг постоор нэвтрүүлсэн байна.
Аймгийн МХГ, Замын Цагдаа, Хэрлэн сумын ЗДТГ-аас томилогдсон Хяналтын постын ажилтнууд жолооч бүрт асуумж тарааж, очсон газрынхаа постод хураалгахыг зөвлөн, биеийн халууныг нь хэмжиж нэвтрүүлсэн гэж мэдээллээ. Ойрын өдрүүдэд дээрхийн адил хот хоорондын замын хөдөлгөөн их байх учир тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан зорчихыг анхааруулж байна.
Эх сурвалж: Montsame.mn