Орон сууцаар газар чөлөөлөх орон сууц маань тоотой хязгаартай. Дахиад гурван байршилд газар чөлөөлөх боломжтой. Өнөөдрийн байдлаар эхний ээлжид ирсэн айлуудын хүсэлт өгсөн газарт судалгаа хийж байна. Зарим талбайд 4га нэгдсэн айлуудын дунд бас хэсэг айлууд зөвшөөрөөгүйгээс болоод тэр дөрвөн га талбарыг орхих гэх мэт ажилууд хийгдээд явж байна. Нэг ёсондоо иргэд 100 хувь зөвшөөрөөд нэгдсэн байгаа тохиолдолд дараагийн үнэлгээний ажилд орно. Үнэлэхдээ тэнд тарьсан мод, 00 гээд хүний гараар бүтсэн бүх зүйлийг үнэлэнэ. Үнэлгээ бол харьцангуй өндөр гарч байга зах зээлийн ханшнаас 2-3 дахин өндөр үнэлэгдэж байна хэмээн иргэд ярьж байна.