Парисын зүүн хойд хэсэгт байрладаг нэгэн сүмд өнгөрсөн ням гарагийн орой үл таних этгээд гал нээсний улмаас 1 хүн шархаджээ. Энэ тухай орон нутгийн цагдаа нарын мэдэгдсэнийг "BFMTV” телевиз иш татан мэдээлсэн байна.
Үл таних этгээд дуулга зүүсэн байжээ. Тэрбээр орон нутгийн цагаар 20:00 цагийн орчимд сүм рүү орж, тэнд байсан хүн рүү гал нээсэн байна. Ийм хэрэг үйлдсэнийхээ дараа тэрбээр хэргийн газраас зугтсан бөгөөд цагдаа нар гэмт этгээдийн байгаа газрыг олж тогтоож чадаагүй байна.
Эх сурвалж: Montsame.mn