Мексикийн Мехико хотод ням гарагт болсон эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал цуглаанд 80 мянга орчим хүн оролцжээ. Энэ тухай Их хотын олон нийтийн аюулгүй байдлын удирдах газрын дэргэдэх замын хөдөлгөөний тухай мэдээллийн төв "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан тайван жагсаал цуглаан болсон хэдий ч жагсаалын үеэр хэд хэдэн эвдэн сүйтгэх ажиллагаа болсон байна. Нүүрээ халхалсан жагсаал цуглаанд оролцогчид дэлгүүрүүд болон түргэн хоолны газруудын цонхыг хагалж, ханан дээр нь уриа бичсэн тохиолдлууд бүртгэгджээ.
Цаашлаад жагсаал цуглаанд оролцогч хэсэг бүлэг хүмүүс Үндэсний ордны цагдаа нартай сөргөлдөж, гар хийцийн тэсрэх төхөөрөмж ашиглахыг завдсан байна.
Montsame.mn