Америкийн мэргэжлийн спортын дөрвөн том лиг болох NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, MLB буюу Мэйжор лиг бейсбол, NHL буюу Үндэсний хоккейн лиг, MLS буюу Хөлбөмбөгийн мэйжор лиг нэгдэж дэлхийн нийтийг айдаст автуулаад буй шинэ коронавирусийн эсрэг арга хэмжээ авч, багуудын хувцас солих өрөөнд зөвхөн зөвшөөрөлтэй хүмүүсийг оруулах болжээ. Хувцас солих өрөө рүү зөвхөн тамирчид дасгалжуулагчид, багийн чухал шаардлагатай хүмүүс л нэвтрэх аж. Харин хэвлэл мэдээллийн ажилчид хувцас солих өрөөний гадна тамирчдаас 180-200 сантиметрийн зайнаас ярилцлага авахаар болсон байна.
News.mn