Коронавирусний халдвар авсан Францын иргэн "Ариг Аня" ресторанаар үйлчлүүлсэнтэй холбоогдуулан мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд,
"Франц улсын иргэн Ариг Аня рестораны "Блюскай" зочид буудлын хажуугийн салбарт гуравдугаар сарын 5-ны өдөр хоёр гадаадын иргэний хамт үйлчлүүлсэн байна. Эрсдэлээс сэргийлэх үүднээс тус салбарын үйл ажиллагааг зогсоож, ажилчдыг чөлөөлж тусгаарласан. Тухайн салбарын ажилчдаас ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна. Манай ресторанууд эрүүл ахуйн олон улсын стандарт хангасан "FHC" байгууллагын байнгын хяналтад ажилладаг. Тухайн үед халдваргүйжүүлэлт, ариутгал байнга хийгдэж байсан. Цагдаагийн байгууллага хурдтай ажиллаж байгаад талархал илэрхийлье" гэсэн байна.
Montsame.mn