Коронавирусийн халдвар тээн ирсэн Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн ДЭМБ-ын төлөөлөгчдийн шинжилгээний хариу өнөөдөр гарна. Тодруулбал, ХБНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн билээ.
Тэднийг Франц иргэний нэгдүгээр зэргийн хавьтагч гэж үзэж байгаа юм. Нэг нь нутаг буцсан тул үлдсэн таваас нь шинжилгээ аваад байгаа юм байна.
Тэд Улаанбаатарт энэ сарын 4-нд ХӨСҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллага, түүнчлэн орон нутгаар явж бэлэн байдалтай танилцсан мэдээлэл байна.