Өмнөд Солонгост нэгэн залуу үхлийн аюулт коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд сонирхолтой арга хэмжээ авчээ.
Уг Бусан гаралтай залуу халдвар мөнгөөр дамжих ч боломжтой гэдгийг сонссоныхоо дараа өөрт байсан мөнгөн дэвсгэртүүдээ богино долгионы зууханд хийж халаан халдваргүйжүүлэх гэж оролдсон гэнэ. Гэвч бүх зүйл буруугаар эргэж түүний мөнгө шатаж эхэлсэн байна.
Ингэснээр түүний 39 ширхэг 10.000-тын вон буюу 328 ам.доллар нь шатжээ. Шатсан мөнгөө солиулахаар банканд хандсан ч зарим дэвсгэртүүд хэт шатсан байсан тул 270 орчим ам.доллартай тэнцэх вон л сольж чаджээ.
Мөн энэ аргийг анх Хятадын Зянсу мужийн нэгэн эмэгтэй туршиж үзсэн гэж Хятадын цахим орчин хэрэглэгчид шоглоом болгон ярьж байгаа ба 3.125 юань буюу 449 ам.доллараа шатааж орхисон байна.
Иймд иргэд та бүхнийг болгоомжтой байхыг анхааруулъя
Erennews.mn