Хятад Улсын Ухань мужаас гаралтай шинэ төрлийн үхлийн аюулт, хүнээс хүнд дамждаг коронавирусын халдварын тархалтаас сэргийлэхийн тулд нисдэг дрон ашиглаж байгаа болохыг албаныхан мэдэгдлээ. Халдварын голомтод оршин сууж байгаа иргэдтэй харилцах болон тэдний аюулгүй байдлын хянахын тулд уг нисдэг бяцхан камерт чанга яригч суулган хөөргөж байгаа юм.
Хятадын засгийн газар халдвараас сэргийлэх зааварчилгаа болон шаардлагыг дагаж мөрдөхгүй байгаа иргэдийг хянан дроноо тэднийг чиглүүлэн нисгэж чанга яригчаар нь анхааруулга өгч байгаа гэнэ. Энэ талаарх нэгэн бичлэг цахим орчинд цацагдсан бөгөөд гадуур алхаж байсан хөгшин эмэгтэй дээр очин "Энэ дроныг ашиглан тантай ярьж байна. Та гадуур амны хаалтгүй явж болохгүй. Гэртээ хурдан харь. Мөн гараа угаахаа ч мартаж болохгүй” хэмээн анхааруулж байсан юм.
Олон нийт ч энэхүү аргийг халдвараас аль аль талийг нь сэргийлж чадах үр дүнтэй алхам болж байна хэмээн харж сайшаасан сэтгэгдлүүдийг урсгаж байна.