МАН-ын төв байр "Тусгаар тогтнолын ордон”-ы хойно орших "Хөвсгөл нуур зочид буудлыг цагдаагийнхан хамгаалалтад авч, эмнэлгийн байгууллагынхан очсон байна. Учир нь тус зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэнээс халуурах шинж тэмдэг илэрсэн учир эрүүл мэндийн байгууллагад хандсан юм байна.
Мөн "Хөвсгөл нуур” зочид буудлаас хүмүүсийг гаргалгүй, хөл хорио тогтоосон ажээ. Тус зочид буудлын гадаа түргэний болон цагдаагийн машин зогсож, хөл хорио тогтоож байгаа юм байна.
Fact.mn