Шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн франц иргэнтэй нэг онгоцонд сууж ирсэн англи иргэнийг Увс аймагт тусгаарлаад байгаа билээ. Тус иргэнээс авсан шинжилгээний сорьцыг өчигдөр ХӨСҮТ-ийнхөн хүлээж авсан юм. Өнөөдөр англи иргэний шинжилгээний хариу гарч, шинэ төрлийн коронавирусийн халдваргүй болох нь тогтоогджээ. Энэ талаар Увс аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн албан ёсны твиттер хаягаараа жиргэсэн байна.
Харин албан ёсны мэдээллийг Эрүүл мэндийн яам өнөөдөр 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэлэх юм.