Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарласан Английн иргэнээс авсан сорьцыг ХӨСҮТ-д өнөөдөр 17:00 цагт хүлээн авч, лабораторид шилжүүлсэн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Тус иргэн "COVID-19" халдвар илрээд буй франц иргэндтэй энэ сарын 2-нд "Айрофлот"-ын онгоцооср хамт ирсэн юм. Английн иргэний биеийн байдал одоогоор хэвийн, вирусний шинж тэмдэг илрээгүй бөгөөд шинжилгээний хариу маргааш буюу энэ сарын 13-нд гарна.
Ташрамд дурдахад франц иргэнтэй хамт ирсэн болон ойр орчимд нь байсан 149 хүний шинжилгээний хариу "сөрөг" гарсан байна. Эдгээр хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийх юм.
Montsame.mn