Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох үйлчилгээнд хамруулж, халдвараас хамгаалах үүрэг чиглэл өгсөн бөгөөд энэ ажил хэрэгжиж эхэлжээ.
Өнөөдөр өглөөний /2020.03.13/ 06.00 цагаас эхлэн дүүргүүдийн Цагдаагийн газрууд илрүүлсэн иргэдээ дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, шинжилгээнд хамруулж, Нийгмийн хамгааллын тусгай төвд төвлөрүүлэн байрлуулахаар ажиллаж эхэлсэн байна.