ХБНГУ-д байгаа иргэдээ тусгай нислэгээр авна. Тус улсад богино хугацааны визтэй зорчсон хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдээ тусгай захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж байгаагаа ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Элчин сайд Ёорн Розенбергтэй уулзахдаа хэллээ.
Ингэхдээ, Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу ХБНГУ-аас нутаг буцах монгол иргэдийг ‘COVID-19’-ын шинжилгээнд хамруулахад германы талаас дэмжиж ажиллахыг хүссэн байна.
Элчин сайд Ёорн Розенберг ХБНГУ "COVID-19”-ын эсрэг ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж буй талаар мэдээлээд Берлин рүү тусгай захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилж, хариу өгөхөө мэдэгдэв.