"Үндэстний ТОЙМ” сэтгүүл 437 дахь дугаартаа 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгө аясыг тодруулахыг хичээлээ. Зээл тэглэх тэргүүтэй амлалтын уралдаан улс төрийн орчинг хаос байдалд оруулах талаар тоймч Я.Баяраа бичсэн бол улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийн талаар нийтлэлч Б.Цэнд-Аюуш тандаж, сонгуулийн үйл явцын талаарх олон
асуудал Үндсэн хуулийн цэц дээр тодорхойгүй байдалтай байгааг тоймч С.Шийлэгтөмөр хөнджээ.
Тоймч Х.Батсайханы үл хөдлөх хөрөнгийн түрээсийн татварын талаарх асуудал хөндсөн нийтлэлд нийслэлийн төсөвт төвлөрөх нэн чухал эрүүл орлогын талаар өгүүлжээ. Харин нийтлэлч Б.Болор-Эрдэнэ эрдэс баялгийн үнийн зураглалыг хийлээ. "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа хэрхэн албажуулж авах тухай товч мэдээллийг нийтлэлч С.Сосоржав бэлдлээ. Тоймч Г.Ганбаяр "Тэд” буланд Хятадын зах зээл дээрх уламжлалт анаагаах ухааны эм бэлдмэлүүд коронавирусийн эх үүсвэр байж болох тухай мэдээллийг сануулжээ. Харин цар тахлын үеэр тасалдаж, хойшилж байсан спортын тэмцээнүүдийн талаар тоймч Х.Батсайхан бичлээ.