СЭМҮТ-ийн сэтгэл засалч Д.Одончимэг "Ард, иргэддээ хэлэхэд ямар ч халдвараас өөрийгөө сэргийлэхэд хамгийн түм үүрэг гүйцэтгэх зүйл бол тухайн хувь хүний дархлалын тогтолцоо юм. Дархлалын тогтолцоогоо тогтвортой идэвхтэй ажиллуулахад маш их анхаарах хэрэгтэй. Дархлалын систем сулрахад хамгийн их нөлөөлдөг зүйлийн нэг бол сэтгэл зүйн байдал. Тиймээс бид аль болох сошиал ертөнц, интернет, фэйсбүүкээс мэдээллээ шүүлтүүртэйгээр авахыг хүсэж байна. Мэргэжлийн бус хүмүүсээс авч байгаа мэдээлэл айдас түгшүүр дагуулсан бодит биш байгаа учраас хамгийн үнэн бодит , нотолгоонд суурилсан мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хуудаснаас авахыг та бүхнээс хүсэж байна" гэв.