Нийслэлийн Засаг даргын "Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” А/345 дугаар захирамжийн дагуу томоохон худалдааны төв, захууд, авто вокзал, орц хонгил, гудамж талбайд хоноглон, архины хамааралтай орон гэргүй 400 гаруй иргэдийг цуглуулж, эрүүл мэндийн үзэг, шинжилгээнд хамруулжээ. Үүнээс 382 иргэнийг нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд байршуулж эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Улмаар 154 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгчээ. Одоогийн байдлаар тус төвд орон гэргүй 145 иргэн түр байршиж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж 12 төрлийн үйлчилгээ авсан байна.