Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын ээлжит хуралдааны дараа мэдээлэл хийж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийнхэн хуралдаж, коронавирусын халдвар, тархалтын үед эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байдаг аж.
Тус зөвлөлийн гишүүн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээс зарласан. Банкинд нийт 1000 аж ахуйн нэгжээс 1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсан байна. Зохицуулалтын хүрээнд хэрхэн зөөллөх вэ гэдгээ ярилцлаа. Монголбанкны хувьд банкуудын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх журам байдаг. Активын ангиллын журмыг Сангийн сайдтай хамтран гаргадаг. Коронавирусын өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанаас хойш гарсан хүндрэлүүдийн судалгааг гаргаж байгаа. Нийт зээлийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл байна. Тиймээс 90 хоногийн хугацаанд зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөхгүй байхаар шийдвэрлэлээ" гэв. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.