Дэлхийн банк группээс улс орнуудын эдийн засгийг тогтворжуулж, ажлын байрыг хамгаалахад туслахаар "COVED-19"-ийн эсрэг дэмжлэгээ 14 тэрбум доллар болгож нэмэгдүүллээ.
Дэлхийн банкны мэдээнд, "Хувийн хэвшил болон ажиллах хүчинд тулгуурлан хямралаас үүдэлтэй санхүү, эдийн засагт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах зорилготой ажлыг Дэлхийн банкны группийн гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-иас авч хэрэгжүүлнэ" гэсэн байна.
Өвчний халдвар, тархалтаас сэргийлэх, илрүүлэх, хариу ажиллагаа явуулахад туслалцаа үзүүлэх зорилготой яаралтай санхүүжилтийн багц нь өвчнийг тархалтыг барих, оношлох, эмчлэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх болоод хувийн хэвшлийг дэмжих юм. 14 тэрбум ам.долларын багцын 6 тэрбум долларыг өвчний тархалтаас үүдэлтэйгээр хувийн хэвшлийн ААН болон тэдгээрийн ажилчдад тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гаргах байсан бол энэ хэмжээг 8 тэрбум ам. доллар болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
ОУСК-ийн санхүүжилтийн томоохон хэсэг нь тус байгууллагын харилцагч банк, санхүүгийн байгууллагаар дамжин тэдгээрээр үйлчлүүлдэг, эдийн засгийн сарнилаас үүдэн хүнд байдалд байгаа хувийн компаниудад худалдааны санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн зээл болон дунд хугацааны бусад хэлбэрийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлэх юм.
Мөн тус дэмжлэгийн хүрээнд ОУСК нь аялал жуулчлал, үйлдвэрлэл зэрэг цар тахалд шууд өртсөн харилцагч ААН-үүдэд мөнгөн урсгалын гачигдалд оруулахгүй байлгахад туслалцаа үзүүлэх юм. Үүнээс гадна онцгой байдлын хариу ажиллагаанд нэн шаардлагатай үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тарианы эрэлт нэмэгдэж буй энэ үед голлох үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон холбогдох бусад салбарт дэмжлэг үзүүлнэ гэжээ.
"Энэ нөхцөл байдлыг даван гарахад шаардах хугацааг бид богиносгох нэн шаардлагатай байна. Санхүүжилтийн багц нь бизнес эрхлэгчид болон тэдгээрийн ажилчдад өвчний эсрэг эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлж буй нөлөөг бууруулахад хэрэгтэй дэмжлэг болж очих юм” хэмээн Дэлхийн банк группын ерөнхийлөгч Давид Малпасс хэлж байна.
Өнөөдрийн нэмж баталж буй 2 тэрбум ам.долларын санхүүжилт нь 3 дугаар сарын 3-нд анх зарлаж байсан эрүүл мэндийн тогтолцоо болон өвчлөлийн тандалтыг сайжруулахаар Дэлхийн банкнаас олгох 6 тэрбум ам.доллар болон эдийн засгийн цочролд илүү эмзэг бичил болон жижиг, дунд бизнесийг хаалгаа барихаас сэргийлэхэд туслах ОУСК-ын 6 тэрбум долларын санхүүжилтийн багц дээр нэмж санхүүжилт болон очих юм.