Сүүлийн үед дэлхийн улс орнуудын томоохон айдсуудын нэг болоод байгаа коронавирустэй тэмцэх ажилд зориулан Хятадад Дэлхийн банкнаас зээл олгохгүй гэдгийг тус байгууллагын ерөнхийлөгч Давид Малпасс мэдэгдлээ.
Мөн тэрбээр "Бид ДЭМБ-тай хамтран эрүүл мэндийн хямралын үеийн асуудлын зөвлөгөө маягаар Хятадад туслан ажиллаж байсан гэхдээ ямар нэгэн санхүүгийн туслалцаа бол үзүүлж байгаагүй учир нь Хятад үүнийгээ зохицуулж чадах өөрийн гэсэн бүрэн бололцоотой орон”, "Харин манай зүгээс эрүүл мэнд, эрүүл ахуй, өвчин эмгэгийн эсрэг тэмцэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх боломжтой” гэсэн байна.
Нэмж хэлэхэд Хятадын засгийн газраас коронавирусын эсрэг тэмцэх ажилд нийт 71.85 тэрбум юань (10.26 тэрбум ам.доллар) төсөвлөн зарцуулахаар болсон тухай энэ долоо хоногийн эхээр мэдэгдээд байсан юм.
Erennews.mn