БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпин тус улсад гараад буй шинэ төрлийн коронавирусын халдвар авсан өвчтөнүүдийн эмчлүүлж буй эмнэлэгт айлчиллаа. Тэрбээр уг өвчний дэгдэлт ихээхэн газар авснаас хойш олон нийтийн үйл ажиллагаанд ховорхон оролцох болсон байсан билээ.
Ши тус эрүүл мэндийн төвд айлчлахдаа амны хаалт зүүж, биеийн температураа шалгуулан, гараа сайтар ариутгаж буй зураг иргэдийн анхаарлыг татсан бөгөөд тэр бидний л адил хүн юм байна гэх хошигносон сэтгэгдлүүд ч харагдсан юм.
Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр тус вирустай тэмцэх ажлыг илүү эрчимжүүлэх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.
Коронавирусын халдвараар нас барсан хүний тоо 1.000-д хүрэхэд тун ойрхон ирээд байгаа бол өвчлөгчдийн тоо 42.000-ыг хол даваад байна.