Өнөөдрөөс эхлэн Белги улсад дөрөвдүгээр сарын тайвныг хүртэл үндэсний хэмжээнд хөл хорио тогтоохоор болсон байна. Энэ хугацаанд эмнэлгийн байгууллагаар хандах, хүнсний дэлгүүр орох, ШТГ, шуудан болон банкны үйлчилгээ авах, мөн яаралтай тусламж шаардлагатай хүмүүст туслах зорилгоор гэрээсээ гарахыг зөвшөөрсөн байна. Харин олноороо бүлэглэн гэр орноосоо гарахгүй байхыг тус улсын засгийн газраас анхааруулжээ.