Зам тээврийн яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд гүйцэтгэгчээр оролцож байгаа БНХАУ-ын компаниас 20 мянган юанийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ. Тэгвэл хахууль өгсөн хятад иргэн өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар, шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргажээ. Уг хүсэлтийг нь прокурор хянаад Х.Оргил-Эрдэнэд холбогдох хэргээс хятад иргэний үйлдлийг тусгаарлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Харин шүүхээс хэргийг хянаад хялбаршуулж дангаар нь шийдэх боломжгүй, хахууль авагч этгээдтэй нь нэгтгэн шийдвэрлэнэ хэмээн прокурорт буцаажээ. Шүүхийн энэхүү шийдвэрийг хяналтын прокурор эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч хүлээж аваагүй байна. Ийнхүү хахууль өгсөн хятад иргэн, түүнийг нь авсан ЗТХЯ-ны хэлстийн дарга нар хамт шүүгдэхээр болжээ.
Эх сурвалж: Eagle.mn