УИХ-ын сонгуульд оролцох, нам, эвслүүд энэ сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын ерөнхий газарт хүлээлгэн өгөх ёстой. Тиймээс сүүлийн өдрүүдэд нам, эвслүүд цахимаар хурлаа хийж мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байна. Мөн эвсэл болох намууд энэ сарын 25-наас өмнө хэрхэн эвсэхээ шийдэж, мөрийн хөтөлбөрөө батална гэсэн үг. Одоогийн байдлаар хоёр эвсэл бий болсон тухайгаа албан ёсоор мэдэгдээд байна. МАХН, Монголын уламжлалын нэгдсэн нам, ИЗНН нэгдэж "Та бидний эвсэл" нэрээр УИХ-ын сонгуульд оролцохоор болжээ. Тус гурван нам эвслийнхээ Удирдах зөвлөлөө байгуулж, мөрийн хөтөлбөрөө баталжээ.
Мөн ХҮН, Ёс зүй, МСДН хамтран эвсэл байгуулж сонгуульд оролцохоор болсон байна.