Орхон Аймгийн Засаг даргын шуурхай хуралдааныг цахимаар зохион байгууллаа."COVID 19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоортөрийн 20 гаруй байгууллагын удирдлагууд и-оффис програм ашиглан цахимаар хуралдсан юм.
Өнөөдрийн хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулж хэд, хэдэн чиглэлд үүрэг өглөө. Тодруулбал, энэ сарын 15-наас эхэлж худалдаанд гарсан нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр барих барилга, байгууламжийн зураг төсвийг яаралтай гаргаж дуусгах, дулаарч байгаатай холбоотойгоор хүүхдүүд гадаа тоглох нь нэмэгдсэн тул багш нарыг эргүүлд гаргаж ажиллах үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө.
Мөн сэтгүүлч, зураглаач нарыг олноор нь цуглуулахгүйгээр мэдээллийг ЗДТГ-ын Мэдээллийн төвөөр дамжуулан өгөхөөр боллоо.