Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөх үзэгдлийг нэрлэдэг бөгөөд манай улсад он гарнаас хойш гурван сарын дотор 11907 удаагийн газар хөдлөлт болсон байна. Эдгээрийн 10 орчим нь 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Плитийн трансформ ба конвергент заагуудын нь газрын гадаргууд, маш том хагарлын дагуу байрлах ба плитүүд энэ заагийн дагуу хөдөлж байдаг. Хагаралын дагуу уг хөдөлгөөнд ямар нэг өөрчлөлт орж, хөдөлгөөн зогсоход плитийн түлхэх хүчнээс ихээхэн энерги, тухайн хөдлөхөө болисон плитийн зааг, хагарал орчимд хуримтлагдана. Хуримтлагдаж буй энерги саадыг эвдэх хэмжээнд хүртэл энэ зогсонги байдал үргэлжлэх ба энерги хязгаараас давахад хөдөлгөөн огцом хөдлөхөд хуримтлагдсан энерги чөлөөлөгдөн газар хөдлөлт үүснэ. Хуримтлагдсан нийт энергийн зөвхөн 10% нь сейсмийн долгион буюу чичирхийлэл үүсгэдэг бөгөөд дийлэнхи нь хагарал үүсгэх, хагаралын дагуу үрэлтийн дулаан болон хувирдаг байна.
Хамгийн сүүлийн үеийн байдлаар энэ сарын 20-нд Говь-Алтай аймгийн нутагт гурван удаагийн давтамжтайгаар газар хөдлөлт болсон юм.