Орхон аймгаас баруун урагшаа зургаан км газарт өнөөдөр 15 цаг 16 минут 55 секундэд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлтийн чичиргээ хотын төвд мэдрэгдэж иргэд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тэсэлгээтэй андуурч багагүй сандарчээ. Уулын тэсэлгээ баасан гараг бүрийн 15 цагийн орчимд болдог юм. Газар хөдлөх үеэр таван давхар орон сууцны хорооллын дөрвөн давхарт чичиргээ мэдрэгджээ.
Montsame.mn