МОСКВА. /TASS/.Халдварт өвчний тархалтын аюул дэгдээд байгаа тохиолдолд эм болон эмнэлгийн хэрэгслийн үнийг Засгийн газар тогтоох эрхийн тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.
Баримт бичигт дурдсанаар, амин чухал бүтээгдэхүүний жагсаалтад багтдаггүй эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний үнийн боломжит дээд хязгаарыг Засгийн газар тогтоохоос гадна үйлдвэрлэгчийн борлуулалтын үнийн дүн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг харгалзсан нэмэгдэл үнийн дээд хязгаарыг тогтоох аж.
Тахлын, онцгой байдлын үед юмуу хэд хэдэн бүс нутагт эмийн бүтээгдэхүүний үнэ 30 хоногийн турш үндэслэлгүйгээр 30 гаруй хувиар өссөн үед Засгийн газарт ийм эрх үүсэх боломжтойг баримт бичигт тусгажээ. Засгийн газар эмийн бүтээгдэхүүний үнийг 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд тогтоох эрхтэй аж.