НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Нью-Йорк хотноо CoVid19 вирусийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар тайланг хэлэлцүүлэх үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.
Гутерриш " Шинэ төрлийн өвчлөл нийгмийн аюулгүй байдалд ноцтой нөлөөлж, иргэдийн амь нас, амьжиргаанд бодитоор заналхийлж байна. НҮБ байгуулагдсан цагаасаа хойш ийм том сорилттой тулгарч байсангүй. Одоо дэлхий ертөнцөд хэрэгтэй зүйл бол эв нэгдэл" гэлээ. Мөн НҮБ-ын тэргүүн халдварын тархалтыг зогсоох, вирустэй тэмцэх эрүүл мэндийн хариу арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхийг улс орнуудад уриалав. Гутерриш тэрчлэн аж үйлдвэржсэн орнуудыг хөгжил буурай улсуудад түймэр шиг тархаж буй өвчний тархалттай нүүр тулахад туслахыг хүслээ.
НҮБ-ын тайланд коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхий даяар 25 сая ажлын байр алдагдах боломжтой гэж тооцжээ. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалын 40 хувь гэсэн үг юм.
Дэлхий даяар одоо батлагдсан тохиолдлын тоо 850,000-д хүрч, үүнээс 41000 гаруй хүн нас баржээ. АНУ-д амиа алдагсдын тоо 3600-аас даваад байгаа нь вирусийн анхны дэгдэлт явагдсан Хятадын тоо баримтаас өндөр байна.