Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Хаврын улиралд хачиг элбэг гарч ирдэг ба дөрвөн сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Иймд Нийслэлийн Зооноз Өвчин Судлалын Төвийн гаргасан зөвлөмжийг хүргэж байна.
Хачигт халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Хачигт энцефалитын голомтот бүс нутагт зорчихоос өмнө хачигт энцефалитын эсрэг вакцины бүрэн тунг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд очиж хийлгэх
- Ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахдаа хачигт хазуулахаас болгоомжилж битүү тод өнгийн хувцас өмсөх
- 2-3 цаг тутамд бие болон хувцсаа шалгаж байх
Хачигт хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
- Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авч хачгийг битүү саванд хийж, шинжилгээнд хамруулахаар мэргэжлийн байгууллагад хандах.
- Хачиг хазсан газрыг спирт эсвэл марганцийн сул уусмалаар угаах
- Хүйтэн жин тавих
- Эмчид яаралтай үзүүлэх зэрэг арга хэмжээг нэн түрүүнд авах шаардлагатай юм.