Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж гадаадын иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.
М нарын дөрвөн этгээд нь төрсөн ах дүү нар болон хамаатан садны холбоотой бөгөөд өмнө нь халаасны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэгдэж байжээ. Уг хэрэгт ченж А гэгчийг холбогдуулан шалгаж байгааг ч албаны эх сурвалж хэлж байна.