Их Британид коронавирусийн улмаас амиа алдсан хүний тоо 24 цагийн дотор 563-аар өссөн гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдээллээ. Одоогоор Британийн эмнэлгүүдэд 2352 хүн амиа алдаад байна.
Испанид нөхцөл байдал улам дордож байна. Лхагва гарагт 864 хүн нас барсан нь нэг өдрийн дотор хамгийн олон хүн амиа алдсан муу үзүүлэлт боллоо. Европ дахь дэгдэлтийн нэг төв болоод буй Испанид вирусийн халдвар авсан хүний тоо 102,136 болж өсчээ.
Харин АНУ-д амь үрэгдэгсдийн тоо 4000 болж, батлагдсан тохиолдлын тоо 200,000-аас давжээ. Ираны батлагдсан тохиолдол 3000-аас давж нэг өдрийн дотор 138 хүн нас барав.
НҮБ-ын тэргүүн цар тахлыг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том гамшиг хэмээн тодорхойлсон.
Жонс Хопкинс их сургуулийн мэдээллээр дэлхий даяар ковид 19 вирусийн халдвараар 44000 гаруй хүн нас барж, 190,000 хүн эдгэрчээ. Батлагдсан тохиолдлын тоо 900,000 байгаа юм.