Итали улсад сүүлийн нэг хоногт коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 812-ээр нэмэгдэж 11,591-д хүрлээ. Европ дахь цар тахлын голомт болоод буй тус улсад шинээр 4050 халдвар илэрч онош батлагдсан 101 мянга давжээ. Ис
Испанид ч мөн нас баралт буурахгүй байна. Хоногийн хугацаад 812 хүн амиа алдсанаар нийт нас баралт 7,340-т хүрсэн бол Иранд нэмж 117 хүн амиа алдлаа.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-д коронавирусийн улмаас 100 мянгаа 2 сая хүн нас барж болзошгүйг анхааруулсны дараа нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлыг 4-р сарын 30 хүртэл сунгахаа мэдэгдэв. Одоогоор АНУ-д дэлхийн бусад улс орнуудаас илүү буюу 159,000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Дональд Трамп нэг сая гаруй америкчуудыг коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, вирусийн тархалтаас сэргийлэн эрүүл мэндийн заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриаллаа.
"Энэ дайныг ялахад хүн бүрийн оролцоо чухал. Ирэх 30 хоног маш чухал" хэмээн Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэллээ.